Намар ба Цаг хугацаа

КтМС-ийн FISS бүлгэмээс "НАМАР ба ЦАГ ХУГАЦАА" сэдэвт фото зургийн уралдааныг 2010 оны намар зарлаж би блог хамтрагч Хүслэнгийн хамт уг уралдаанд 6 зургаар оролцсон юм. Эдгээр зургуудаа та бүхэнд сонирхуулъя.

Нэр: Хос залуус
Тайлбар: Намар бид гурав
Зураг авсан огноо: 2010-10-31
Зургийн аппрат: Canon EOS Kiss X4



Нэр: НАМРЫН БОРОО ... ХАЛУУН КОФЕ 
Тайлбар: Намрын бороо бидэнд гуниг төрүүлэх хүйтэн жихүүцэл мэт боловч халуун сэтгэлийг хөргөж чадах хүч түүнд үгүй. 
Зураг авсан огноо: 2010-11-04 
Зургийн аппарат: Canon EOS Kiss X4


Нэр: ГАНЦААРДАЛ 
Тайлбар:   Уйтгартай байна намрын улирал 
                   Урд урдынхаас илүү ганцаардаж байна 
                   Удаан ганцаараа байсан юм болохоор 
                   Учиргүй хайрыг хүссэн юм болов уу 
Зураг авсан огноо: 2010-11-04 
Зургийн аппарат: Canon EOS Kiss X4


Нэр: ХУВЬСАЛ 
Тайлбар: Бид хэдийгээр бие биенээсээ болон байгаль дэлхийтэйгээ харилцан хамааралтай амьдардагч тэд, бид ялгаагүй өөрийн гэсэн онцлогтой бөгөөд хэзээд хувьсан өөрчлөгдөж байдаг 
Зураг авсан огноо: 2010-10-19 
Зургийн аппарат: Canon EOS Kiss X4


Нэр: НАМРЫН ӨНГӨ 
Тайлбар:      Алтан өнгөөр солигдох модны эрээн өнгө 
                      Амрагаа хүлээн суух бүсгүйн сэтгэл 
                      Аясын салхинд сэрчигнэх модны навчис 
                      Алгуурхан ирэх намар цаг айсуй 
Зураг авсан огноо: 2010-09-25 
Зургийн аппарат: Canon PowerShot SX210 IS


Нэр: НАРНЫ УНАГА 
Тайлбар: Намрын адаг сарын бар, нохой өдрийг товлож унагаа тамгалдаг. Унага тамгалах өдрийн найр нь намрын отгон баяр болдог учиртай. Энэ үед адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр нэг унага зүсэлж тавьж уралдуулдаг. 
Зураг авсан огноо: 2009-9-6 
Зургийн аппарат: Canon PowerShot SX10 IS


4 comments:

их сэтгэл гаргаж оролцсонд баярласан.

Unknown said...

тэр хос залуусыг хийжээдээ? нэлээн хөдөлмөр орсон харагдаж бн.

Зулаа said...

@Үлмэдэх - Гоё тэмцээн зохиосон FISS-нхэнд болон чамд баярлалаа

@Мөнгөө - Аанхаа, шавраар нэлээдгүй хугацаа зарцуулж хийсэн

Unknown said...

wow, лагиймаа.