Би саарал


БИ
Утаа униартай
Улаанбаатарын иргэн
Сааралтан харагдах хотын
Саарал өнгөтэй иргэн
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-
Хамгийн дуртай саарал өнгөө
Хачин ихээр үзэн ядаж байна
Хаашаа ч харсан бүгд саарал
Харахаас ч дургүй хүрэх шиг
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-
Чи саарал
Би саарал
Бид бүгдээрээ саарал
Эд зүйл бүгд саарал
Эргэн тойрон бүх юм саарал



4 comments:

BorlaSQue said...

мууухай

ялангуяа танай гэрийн тийшээ, за тэгээд бүүр цаашаанаа зүүн тал руугаа гэлбийбэл бүүүр хоолой ам хорсоно гээ

Зулаа said...

Аниргүй - харин дэххх, манай энэ хавь ч амьдрахад хэцүү болоол байгаа шүү. Ажил дээрээ сууж байхад нүд аргаад, хоолой хорсож байна шд

Сайхан бичсэн байна___
Ер нь хаа сайгүй л битүү утаа байнадөө, одоо ийм байгаам чинь өвөл яахын байгаан мэдкүаа :D

Зулаа said...

Золжаргал - Баярлалаа, хэлээ юүгхэв. Дөнгөж хүйтэрч байхад ингэж байхад ид хүйтэрвэл хорт утааны баг зүүнэ дээ